Н.Эрдэнэхүү: Ирээдүйн аав, ээж болох үр хүүхдээ хорт хавдраар алдахгүйн тулд ХПВ-ийн эсрэг вакциныг хийлгэх хэрэгтэй

Хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг дархлаажуулалтын ач холбогдлын талаар Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа. Тэрбээр судалгаагаар 17 наснаас өмнө вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдрын болон бусад хавдрын эрсдэл 88 хувиар буурсан гэсэн дүнтэй байна.
Гэтэл 17 наснаас хойш буюу 23, 25 насандаа вакцин хийлгэсэн хүмүүст хавдрын эрсдэл 53 хувиар буурсан бөгөөд энэ нь хоёр хүний нэгийг хавдраас хамгаалж буйг илэрхийлж байна. Ийм үр дүн гарсан тул ХПВ-ийн эсрэг вакциныг аль болох эрт хийлгэх нь үр дүнтэй гэдгийг дүгнэжээ. Австрали улс хүүхдүүддээ 11 наснаас нь эхлэн ХПВ-ийн эсрэг вакциныг хийдэг бөгөөд уг вакцин нь ганц умайн хүзүүний хавдар биш, бэлгийн замын бусад халдварт өвчин, ам залгиурын хавдар, шодойн хавдар зэрэг зургаан төрлийн хавдраас хамгаалах ач холбогдолтойг онцолсон байна.