Дэлхийн хүүхдийн загварын фестиваль болох “C PLAN/KIDS Supermodel 2019” тайзнаа Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулсан зургаан настай бяцхан охин Г.Сарангоог Бяцхан мисс Олон Улсын Хүүхдийн байгууллагын “Охидын мисс төв”-ийн авьяаслаг бяцхан мисс охид өнөөдөр /2019.07.26/ хүндэтгэн хүлээн авч, баяр хүргэлээ.

Авьяаслаг бяцхан охин Г.Сарангоо БНХАУ-ын Шанхай, Су Жоу хотноо энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн хүүхдийн загварын фестивальд Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцож “C PLAN/KIDS Supermodel 2019” тэмцээний Тэргүүн дээд “Super Kids Model” цомын эзэн болсон юм. Түүнчлэн тус фестивалийн авьяас төрөлд дэлхийн 25 орны 122 бяцхан миссүүдтэй авьяасаараа өрсөлдөж “ Talent Kids-“Авьяаслаг хүүхэд” шагналыг давхар хүртсэн билээ. Тэрбээр авьяас төрөлдөө “You Raise Me Up” дууг дуулан, бүжиглэж “ Talent Kids-“Авьяаслаг хүүхэд” шагналыг хүртсэн байна.
Бяцхан мисс Г. Сарангоо нь “Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд “Little Star of the World”- шагналыг хүртсэнээр Дэлхийн хүүхдийн загварын фестиваль “C PLAN/KIDS Supermodel 2019” тэмцээнд оролцох эрхтэй болсон билээ.

“C PLAN/KIDS Supermodel 2019” тэмцээний Тэргүүн дээд цом “Super Kids Model”, “ Talent Kids-“Авьяаслаг хүүхэд” шагналыг хүртсэн Г.Сарангоо нь өмнө нь эх орондоо зохиогдсон “Бяцхан мисс – 2018” тэмцээний “Тэргүүн мисс”, “Мөнгөн титэм”, шагналыг хүртэж байсан юм. Мөн Гүрж улсын Тбилиси хотноо 2019 оны дөрөвдүгээр сарын 21-27-ны хооронд зохиогдсон “Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд титмийн эзэн болж байсан удаатай.

Энэ удаагийн тэмцээний талаар бяцхан мисс Г.Сарангоогоос тодруулахад “C PLAN/KIDS Supermodel 2019” фестивальд Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцож “Super Kids Model” цомын эзэн болсондоо маш их баяртай байна. Тэмцээний тайзан дээрээс өөрийгөө Моngolia гэж дуудуулахад үнэхээр гоё байсан. Надад “You Raise Me Up” дууг зааж өгсөн Э.Золзаяа буюу ZZ, Б.Ганбаатар, Х.Батхүү багш нартаа маш их баярлалаа. Бас миний зардлыг 100 хувь даасан “Мисс Монголия” Аялал Жуулчлалын Холбооны тэргүүн, мисс Б.Гантогоо эгчдээ болон Бяцхан мисс Олон Улсын Хүүхдийн байгууллагын Охидын мисс төвийн захирал Э. Оюунтунгалаг багшдаа баярлалаа. Мөн намайг байнга дэмжиж, урам хайрладаг хайртай аав, ээж, ах, эгч нартай хайртай шүү гэж хэлмээр байна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

Дашрамд дурдахад “Мисс Монголия” Аялал Жуулчлалын Холбооны тэргүүн, мисс Б.Гантогоо Бяцхан мисс Олон Улсын Хүүхдийн байгууллагын шилдэг хүүхэд Г.Сарангоо, Андра модель агентлагийн шилдэг сурагч С.Түмэнжаргал нарын зардлыг 100 хувь дааж дэмжин ажилласныг хэлэхэд таатай байна.

Г.Нараа

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн