Агаарын тээврийн осол хоёр дахин өссөнтэй холбоотой Оросын эрх баригчид аюулгүй байдлын шалгалт эхлүүлэхээр болжээ

2025-10-10 12:301min
Агаарын тээврийн осол хоёр дахин өссөнтэй холбоотой Оросын эрх баригчид аюулгүй байдлын шалгалт эхлүүлэхээр болжээ

Сүүлийн жилүүдэд агаарын тээврийн осол, эндэгдлийн тоо эрс өссөнтэй холбогдуулан Оросын эрх баригчид дотоодын нислэгийн компаниудаа аюулгүй байдлын нарийвчилсан шалгалтад хамруулахаар болсон талаар Известия сонин мэдээлжээ.

Энэхүү шалгалт нь нислэгийн аюулгүй байдлыг хангах, ослын эрсдлийг бууруулах зорилгоор хийгдэж байгаа ба тус арга хэмжээ нь агаарын тээврийн салбарт илүү өндөр стандартуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой боловч, нислэгийн үйл ажиллагаанд тодорхой хугацааны саатал үүсч болохыг мэргэжилтнүүд анхааруулж байна.