Европын холбооны улсуудад түр зорчих гадаад иргэдийн хилээр нэвтрэх, гарах хөдөлгөөнийг бүртгэх систем энэ сараас үе шаттайгаар хэрэгжинэ
2025-10-08 12:001min

Европын Холбоонд түр хугацаанд ирэх (90 хүртэл хоногийн богино хугацааны визтэй) гадаад иргэдийн хилээр нэвтрэх, гарах хөдөлгөөнийг бүртгэх Entry/Exit System (EES) систем 2025 оны аравдугаар сарын 12-ноос үе шаттайгаар хэрэгжиж эхлэх бөгөөд 2026 оны дөрөвдүгээр сарын 10-наас бүрэн хэмжээнд хэрэгжинэ.
Энэхүү шинэ систем нь хил нэвтрэх явцад аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, одоогийн мэдээллийн системтэй уялдуулан олон улсын хөдөлгөөнийг хялбаршуулах зорилгоор боловсруулсан юм. Мөн иргэдийн хилээр нэвтрэх, гарах хөдөлгөөнийг хянах, иргэний хүсэлт операцийн хурдыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.