Хүний нутагт хэцүү бүхнийг даван туулж амьдрах л гэж амь өрсөн тэмцэж буй Б. Амингэрэл охин өчигдөр эрчимт эмчилгээний тасгаасаа шилжин энгийн мэс заслын дараах сэргээн засах тасагт ээжтэйгээ хамт тусгаарлагдан хэвтсэн байна.

Ямарч байсан хамгийн том даваагаа давсан учраас одоо маш сайн ариун цэвэр сахиж маш сайн эмчилгээгээ үргэлжлүүлэх учиртай!

Биеийн байдал нь чичирч эмч, сувилагч нараас их айдаг болсон бас их турсан , нүд нь цэнхэртэж царай нь цайж эхэлсэн байна.
Охиныг тусгаарлан хэвтүүлсэн ээж нь охиноо сахиж байгаа өөр хүн оруулахгүй байгаа болохоор аав нь эмнэлэгийн хүлээлгийн том танхимд эхнэрээ залгахыг л хүлээн суудаг гэнэ.

Охины эмчилгээ нь одоо дахин сар тусгаарлагдан хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй байгаа аж.

By updown.mn

Мэдээний админ

2 thoughts on “Б.Амингэрэл охиний бие сайжирч байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн