Хөсөг трейдийн баруун урд уулзвараас Ажилчны гудамж хүртэлх авто замыг дөрөв хоног хаана

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 километр авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Хөсөг трейдийн баруун урд талын уулзвараас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх 0.7 километр замыг хааж, зам барилгын ажил хийж гүйцэтгэхээр болжээ.
Энэхүү засварын ажил нь замын чанарыг сайжруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой бөгөөд замын хаалт нь хугацаанд явагдах тул жолооч, явган зорчигчдоос анхааралтай хандаж, өөр замаар зорчихыг зөвлөж байна.
