Гурвалжингийн гүүр орчимд элс, хайрга зардаг том оврын машин, техникийг нүүлгэхээр болжээ

2025-10-06 20:001min
63d3a8_68e37a12e337fe7967a303b6_x974

Баянгол дүүргийн 20, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гурвалжингийн гүүр орчимд байсан том оврын машин, тоног төхөөрөмжийг байршуулах гурван байршлыг танилцуулж, улмаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3,621 ам.метр газарт машин техникүүдийг нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэр нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, аюулгүй байдлыг хангах зорилготой бөгөөд бүтээн байгуулалтын ажилтнуудад дэмжлэг үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.