Жилд 47,000 орчим хүн томуугийн улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг

2025-10-06 12:331min
20251006-123042-file

Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас иргэдэд мэдээлэхдээ, жилд 47,000 орчим хүн томуугийн улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг болохыг анхаарууллаа.

Томуугийн хүндрэлээс сэргийлж чадвал эмнэлэгт хэвтэх шаардлага үүсэхгүй гэсэн зөвлөгөөг ЭМЯ-наас гаргаж, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг иргэдэд уриалж байна. Эдгээр арга хэмжээнд вакцинжуулалт, эрүүл ахуйн дэглэмийг сахих зэрэг асуудлууд багтаж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.