Г.Дамдинням: Эрдэнэс Тавантолгойн борлуулалтыг ил тод болгохыг нүүрсчид хүсэхгүй байна

2025-10-06 11:312min
6715fbf4ae16d-ef7dba1bc1ca4dd1abb2e68ce4e58611

Засгийн газар хэнд ч давуу байдал олгоогүй Засгийн газрын 55-р тогтоол төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г. Дамдинням эрс няцааж, тайлбар гаргажээ.

Г.Дамдинням: Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүнийхээ ¼-ийг биржээр арилжаалсан тохиолдолд АМНАТ-ийг биржийн арилжааны үнээр тооцож ногдуулах тухай Засгийн газрын шийдвэрийг зориуд мушгин гуйвуулж буй нь улс төрийн зорилготой гэдэг нь илэрхий байна. Энэ шийдвэр гурван ач холбогдолтой.

1. Биржийн арилжааг дэмжсэн шийдвэр. Биржийн арилжаа гэдэг бол хэн хамгийн өндөр үнэ санал болгосонд нь бүтээгдэхүүнээ худалдана гэсэн үг. Улсыг 200 тэрбум төгрөгөөр хохироосон гэх гүтгэлэг тарааж буй. Харин ч ил тод, өрсөлдөөнтэй арилжаанаас 120 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлого олно.

2. Энэ шийдвэрийн үр дүнд ард түмэнд очих 1072 хувьцааны ногдол ашгийн хэмжээ өснө.

3. Үүнд нөхцөлд байгаа аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болно. Мөн татвар төлөгчдийн тоо нэмэгдэнэ. Эрдэнэс Тавантолгойн борлуулалтыг ил тод, нээлттэй болгохыг хэн хүсэхгүй байна вэ? Нүүрсний хулгайчид !!! Засгийн газар хууль зөрчөөгүй. Бас давуу байдал хэнд ч олгоогүй

Эх сурвалж: Dens.mn