212 өрхийн гэр, 81 айлын байшин дулаалжээ
2025-09-29 10:091min

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэхээр ажиллаж байгаа билээ.
Төслийн хүрээнд одоогоор 212 өрхийн гэр, 81 айлын байшинг дулаалсан байна. Энэ нь агаарын чанарыг сайжруулах, иргэдийн тав тухыг нэмэгдүүлэх, халаалтын зардлыг бууруулахад чиглэж байгаа чухал алхам юм.