ОБЕГ: Хүүгийн цогцсыг алга болсон цэгээс 9 км зайтай газраас олсон
2025-09-26 11:451min

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газраас сураггүй алга болсон бага насны хүүхдийн цогцсыг эрлийн багийнхан өнөөдөр 2025 оны 9 сарын 25-ны 15:30 цагийн үед олжээ.
Хүүгийн цогцос алга болсон цэгээс явганаар шулуун явахад 9 км-ийн зайд орших газраас олдсон байна. Тус газар үйл явдлыг шалгах, нөхцөл байдлыг тодруулах чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.