УБДС ТӨХК-ийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал: 11 дүгээр магистрал шугамыг шинэчлэж, өргөтгөх ажил дууслаа
2025-09-25 11:311min

11 магистрал буюу 25 дугаар эмийн сангийн урд талаас Төмөр замын уулзвар буюу BSB дэлгүүр хүртэлх дулааны шугамын өргөтгөх ажил өчигдөр дууссан тухай Ш.Мөнхжаргал мэдээлэв.
Тус шугамыг шинэчлэн, ажиллагаанд залгасан бөгөөд тохижилтын ажлыг нэг сарын дотор дуусгах шаардлагатайг онцоллоо. Шугам шинэчлэгдсэнээр хэрэглэгчдэд илүү найдвартай үйлчилгээ үзүүлэх боломжтой болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.