Хөвсгөл аймгийн Тариалан суманд самар түүж байсан 46 настай эмэгтэй сураггүй алга болжээ

2025-09-24 11:371min
Хөвсгөл аймгийн Тариалан суманд самар түүж байсан 46 настай эмэгтэй сураггүй алга болжээ

Хөвсгөл аймгийн Тариалан суманд самар түүж байсан 46 настай эмэгтэй сураггүй болж байна. Тухайн эмэгтэй хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь алга болсон талаар дуудлага онцгой байдлын албанд есдүгээр сарын 22-ны өдрийн 14:40 цагт иржээ.

Эмэгтэйг хайх ажиллагаа эхлээд байгаа бөгөөд орон нутгийн онцгой байдлын алба, цагдаагийн байгууллага хамтран хэрэгт үнэн зөв шалгалт хийж, алга болсон эмэгтэйг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байна.