Хөвсгөлд алга болсон хүүг ‘могойн нүдэн дуран’ төхөөрөмжөөр хайж эхэлжээ
2025-09-23 11:371min

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон хүүг эрэн хайх ажиллагаа 2025 оны есдүгээр сарын 22-нд хоёр үе шаттайгаар явагдсан байна.
Хайх ажиллагааг өдрийн цагаар газар дээрээс зохион байгуулсан бол шөнийн цагаар дулаан мэдрэгчтэй дрон ашиглан үргэлжлүүлжээ. Мөн “могойн нүдэн дуран” хэмээх тусгай төхөөрөмжийг ашиглан амьтны нүх, хад асганы жижиг зай завсраар хайж байгаа нь онцлог болжээ.
Энэхүү техник нь нарийвчлал ихтэй бөгөөд хүүг эрэн хайх хүчний чадамжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Одоогоор үр дүн гараагүй ч эрлийн багууд хайх ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлсээр байгаа бөгөөд нутгийн иргэд, онцгой байдлын алба хамтран ажиллаж байна.
Иргэдийг сайн дурын тусламж, мэдээлэл өгч, аливаа аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.