Автомашингүй өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
2025-09-12 11:291min

Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулж буй.
Энэ хүрээнд дараах томоохон зах, худалдааны төүүдийн амралтын өдрийг Бямба гарагт шилжүүлсэн тул ажиллахгүй. Үүнд:
- Бөмбөгөр
 - Бөмбөгөр – 2
 - Содон
 - Юмт
 - Нарантуул худалдааны төв
 - Алтжин бөмбөгөр
 - Дүнжингарав худалдааны төв
 - Өгөөмөр зах
 - Сандэй плаза худалдааны төв
 - Шөнийн зах
 - Баянзүрх худалдааны төв
 - Баянзүрх – 2 худалдааны төв
 - 100 айл орчмын барилгын материалын дэлгүүрүүд
 - Барс 1,2 худалдааны төв
 - Хархорин зах
 - Шинэ сандэй
 - Ханталст
 - Да хүрээ зах
 - Цайз зах
 - Цолмонбадрах
 - Доной модны зах
 - Нарлаг дэнж
 - Нарантуул – 2
 
Автомашингүй өдрөөр Эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөн болон эрүүл хооллолтын зөвлөгөө өгнө.
Эх сурвалж: НЗДТ
