Тайваний Тайпэй хотын ФуЛин Ротари клубийг үүсгэн байгуулагч CP Henry болон клубын дарга Jonhson нар энэ сарын 25-ны өдөр 38 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад ирж, “Улаанбаатар болон Энх тайвны өргөн чөлөө” Ротари клубтэй харилцаа хамтын ажиллагаа тогтоож, Монгол Улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон яаралтай тусламж үзүүлэх чиглэлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна.
CP Henry дарга хэлэхдээ “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төсөл нь олон улсын Ротари клубын 6 том зорилтын нэг бөгөөд энэ удаа Монгол Улсын зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн төслийг өмнөх дарга Лин Янь Жуан ажиллаж байх үедээ эхлүүлсэн. Уг төсөлд Тайвань, Япон, Хонгконг, Монгол зэрэг орны 10 гаруй ротари клуб хандив өргөсөн байна. Ротари клубын хамтын хүчин чармайлтын хүчээр Монгол Улсын ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалж чадна гэж найдаж байна” гэв.
Тайваниас Монголд суугаа төлөөлөгч Хуан Гуо Рун хэлсэн үгэндээ “Тайвань, Монголын Ротари клубын хамтын ажиллагаа олон жил үргэлжилсэн, ойрын үед олон улсын шинжтэй хамтын ажиллагаа Тайпэй хотын Сунрэн ротари клуб болон Монгол Улсын Улаанбаатар Ротари клубын гурван жилийн нүдний харааг хамгаалах төсөл, Тайпэй хотын Дунфан Ротари клуб Монголын энх тайвны өргөн чөлөө Ротари клубын ус цэвэршүүлэх төхөөрөмж зэрэг төсөл нь Тайвань Монголын найрамдалт харилцаа болон Ротари клубийн “Make a difference”, “Сonnect the world” хүмүүнлэгийн тусламж үйлчилгээний үзэл санааг илэрхийлсэн үйл явдал юм” гэлээ.