Гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим зөрчсөн, хаяг шошгогүй түргэн гэмтэх хавчуургатай талхнаас энэ сарын 16-ны өдөр хордлого гарч, олон тооны хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар Хан-Уул дүүргийн 3-р хорооны автобусны буудлын урд байрлах иргэн Б.Уранхуар нь гэртээ өндөг чанаж түргэн үйлчилгээний цэг дотор худалдан борлуулсан зөрчил илэрсэн байна. Уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дах заалтаар торгууль оногдуулж, Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02-17/305 тоот мэдэгдэл хүргүүлэн ажиллажээ.
3 comments
Гэртээ өндөг чанаад борлуулсан хүн торгуульдаг юм бн……төрөөс хэдэн тэр бумаар идсэн хүн торгуульчгүй …..энэ тамын тогооны нийгмийн амьд гэрч хохирогч болдог бид нар ямар азтай хүмүүс вэ….. хаяа бүүр хэлэх үгч олдохгүй юм
chinii ooriin chin songolt za yu tiimees duugai hultsengui bai
Өө хө энэ чинл ардчиллын буяан гэгч чинь шүү дээ