Эрчим хүчний гудамжны замыг энэ сарын 8 хүртэл оройн цагаар хаана
2025-09-05 13:031min

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5,9 км авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хааж, өргөтгөхөөр болсон байна.
Тус хэсгийн замыг есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд шөнийн цагаар буюу 23:00-06:00 цагийн хооронд хэсэгчлэн хаана. Өдрийн цагаар замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх аж.
Тиймээс энэ сарын 8-н хүртэл шөнийн цагаар дээрхээс бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.