Монгол гимнастикийн баг тамирчид түүхэндээ анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 62 орны 400 гаруй тамирчдаас багийн нийлбэр дүнгээр 32 дугаар байрт шалгарсан байна.
Тус тэмцээнд: Багийн ахлагч – ОУХМ Чойдорын Отгонцэцэг, менежер – Бундын Оюун, дасгалжуулагч – спортын мастер Мөнхбаярын Булган, Бямбасүрэнгийн Болормаа, Батболдын Халиун, шүүгч – ОУХМ Баатаржавын Эрдэнэзаяа.
Ганцаарчилсан төрөлд Г.Энх-Үжин, Б.Номин, Э.Лхагвацэцэг, Г.Гүнчинмаа.
Багийн төрөлд Б.Дүүрэнбаяр, Ё.Дөлгөөндөл, Б.Номин-Эрдэнэ, Б.Мөнхжин, А.Түмэнбилэг, Г.Гүнчинмаа.
Ганцаарчилсан төрөлд Э.Лхагвацэцэг олстой дасгалаар 62 тамирчнаас 33 дугаар байрт бичигдлээ гэж Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.