Т. Мөнхдэмбэрэл дэлхийн цуврал тэмцээнд оролцоно

2025-08-19 11:00
535367855_812873904745307_7154206502857279144_n
Казахстан улсын Астана хотод пара бочигийн дэлхийн цуврал тэмцээн 8 сарын 21-25-нд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Алтанхундагын удирдлага дор Т.Мөнхдэмбэрэл ВС-1 ангилалд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээн жилд 9-13 удаа болдог ба эндээс зуны паралимп, Азийн зуны паралимпын наадамд оролцох эрхийн чансаа олгодог юм. Т.Мөнхдэмбэрэл дэлхийн цуврал тэмцээнээс өмнө нь 2024, 2025 онуудад мөнгөн медаль хүртэж байв.
Түүний дэлхийн чансаа өдгөө 18-д эрэмбэлэгдэж байгаа бөгөөд уг чансаагаар эхний 10-15-д багтаж чадах аваас “Лос-Анжелес-2028” зуны паралимпын наадамд оролцох боломж бүрдэнэ.