ЦЕГ: Фэйсбүүкээр залилан мэхэлсэн 79 сая төгрөгийн шилжилтэд хязгаарлалт тогтоолоо

2025-08-07 14:00
528738836_1233888538751663_1197131443416474924_n

2025 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 07-ны өдрийн хооронд цагдаагийн байгууллагад нийт 289,477,000 төгрөгийн хохиролтой 73 залилах гэмт хэргийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс,
-113,1 сая төгрөгийн хохиролтой 57 хэрэг буюу 78 хувь нь Фейсбүүк орчин дахь залилах гэмт хэрэг байна.
-Фейсбүүк залилах гэмт хэргийн хохирлын 70.11 хувь буюу 79.2 сая төгрөгт хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон, шуурхай ажиллагаа явуулжээ.
Иймд “Мөнгө зээлээч” гэсэн чат ирсэн тохиолдолд сайтар нягталж, шалгах, мессеж, чатаар ирсэн мэдээлэлд болгоомжтой хандахыг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна.