СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Телеграммаар мөнгө оруулбал хэд дахин өсгөж өгнө, шагнал хожсон байна зэргээр иргэдийг залилж байна

2025-08-04 12:43
Screenshot 2025-08-04 124219

Телеграмм платформ ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдэж, хохирогч болсон гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж байгаа тул цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг иргэд та бүхэнд хүргэлээ.

Түгээмэл ашиглагдаж буй телеграмм залилангийн төрлүүд:

Мөнгө оруулбал хэд дахин өсгөж өгнө гэх худал сурталчилгаа
Крипто арилжаа, цахим хөрөнгө оруулалт нэртэй луйвар
Шагнал хожсон байна гэх худал мэдээлэл
Банкны QR код илгээж мөнгө нэхэх

Хувийн мэдээлэл, OTP код, дансны дугаар асуух зэргээр иргэдийг залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болгож байна.
Иймд телеграмм дээр танихгүй хүнтэй хувийн мэдээллээ хуваалцахгүй байх. Баталгаагүй сувгийг дагахгүй байх, хуурамч сувгуудын хэрэглэгчдийг репорт, блок хийх. Хэрэв залилуулсан бол банканд нэн даруй мэдэгдэж дансаа хаалгах, залилуулсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг анхаарууллаа.