Youtube сайтын “Bоram tube”-ийг хөтлөгч Өмнөд Солонгосын иргэн Youtuber 6 настай Бу-рам охины гэр бүлийн гишүүдийн компани 9.5 тэрбум воны үнэтэй Ганг Нам буйлдинг-ийг худалдаж авсан тухай өнөөдөр/2019.07.23/ тус улсын “Өдөр тутмын бизнесийн мэдээ сонин”-д мэдээлжээ.
Сөүл хотын Ганг Нам дүүргийн Чонг Дам хороололд байрлах уг 5 давхар барилга нь 1975 онд ашиглалтад орсон бөгөөд түрээсийн үнэ нь ганцхан сард 20 сая воноос бууддаггүй, үнэтэй барилгын тоонд зүй ёсоор багтдаг ажээ.
Бү-рам охины гэр бүл Youtube сайтад “Boram Tube Vlog” болон “Boram Tube Toys Review” гэсэн хоёр сувгаар тоглоом тоглох, хоол хийх зэрэг өдөр тутмын энгийн контентыг үзүүлдэг ба өнөөдрийн байдлаар “Boram Tube Vlog”-ийг 17 сая, “Boram Tube Toys Review”-ийг 13.6 сая хүн үзээд байгаа юм байна.
Үүний зэрэгцээ Бү-рамын гэр бүлийнхэн дээрхи хоёр сувгийн нийлбэр дүнгээр сард 3.7 тэрбум хүртэл воны орлоготой хэмээн мэдэгджээ.
АНУ-ын Youtube сувгийн шинжилгээ, дүгнэлт хариуцсан “Social Blade”-ийн мэдэгдсэнээр Өмнөд Солонгосын энэхүү хоёр сайт нь зар суртчилгаагаараа Youtube-д эхний I, II байрыг эзэлж байгаа бөгөөд тодруулбал “Boram Tube Toys Review” нь сардаа 1.6 сая ам.доллар, “Boram Tube Vlog” нь мөн сардаа 1.5 сая ам.долларын орлого олж чадаж байна гэжээ.