Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг маргааш орой хааж, засварлана
2025-06-24 17:00

Сүхбаатар дүүргийн 6, 7, 8, 10 дугаар хороо, Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ.
Зам хаах хугацаа: 2025 оны зургаадугаар сарын 25-ны 22:00 цаг
Зам нээх хугацаа: 2025 оны зургаадугаар сарын 28-ны 06:00 цаг
Тус авто замаар зорчих тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс