Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймаг, Мандал суманд зургаадугаар сарын 19-нд ой, хээрийн гал түймэр гарчээ. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчид Мандал сумын байгаль хамгаалагч, орон нутгийн мод бэлтгэлийн “Хандгайн нуур” ХХК, “Буянт царам” ХХК-ийн ажилтнууд ойн гал түймрийг унтраах ажиллагааг тав хоног зохион байгуулсан байна. Улмаар өнөөдөр буюу зургаадугаар сарын 24-ний 08:15 цагт бүрэн унтраажээ.