Өвөрхангай, Увс, Дархан, Дорнод аймгууд сургалт сайн хэвээрээ байна

2025-06-24 11:373min0
2trijnhtpo9341gp5vm9h47qnh
Өвөрхангай, Увс, Дархан, Дорнод аймгууд сургалт сайтай сайн хэвээрээ байна. Онцлох нэг сайн аймаг байгаа нь Дундговь. Сайн аймгуудын багш, хүүхдүүдэд баяр хүргэе.
Улаанбаатар, Баян-Өлгий, Төв аймаг гээд муу газрууд муу хэвээрээ л байна.
Газар зүйн хувьд авч үзвэл зүүн талын аймгууд их сайн болж. Баруун хоёр аймаг болон хангайн бүсийн аймгууд муудсаар байна.
Надад нэг таамаг байгаа нь Ховд, Архангай хоёрт багш бэлтгэдэг нөлөөлдөг байж болох уу?
Хичээл бүрээр аймгуудын байрыг харахад:
Сүхбаатар аймгийн физик огцом муудсан байна. Яагаад огцом муудсан вэ?
Баян-Өлгий аймагт МОНГОЛ хэлийг сайн заах хэрэгтэй байна. Баян-Өлгий аймгийн хамгийн өндөр оноо авсан нь хичээл нь Англи хэл байна.
Улаанбаатарын хүүхдүүд Англи хэлний хичээлээс бусад хичээл дээрээ муу байна. Улаанбаатар хотын боловсролын тэгш бус байдал нэг их удахгүй БАЯЧУУДЫН хороолол, ЯДУУСЫН хороолол гэдэг аймшигт хагаралд хүргэнэ. Яг гадаад кино дээр гардаг шиг хуваагдана. Нэн яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Хотын хөдөө буюу гэр хороолол чиглэсэн бодлого хэрэгтэй байна. Монголын хамгийн муу боловсролтой, хамгийн ядуу бүлэг бий болж байна.
Баян-Өлгий аймаг Монгол хэлний асуудлаас болоод муу оноо авдаг гэхэд Ховд аймгийн байр жил бүр ухраад байгаа шалтгаан юу вэ?
Сүүлийн жилүүдэд Ховд аймгийн морь нь хурдан, бөх нь хүчтэй байгаа бөгөөд уул уурхайтай хүчтэй тэмцээд байгаа нь нөлөөлнө гэж байх уу?
Хичээлүүдийн медиан болон дундаж онооноос харахад:
Монгол хэл аймаар байна гээд шуугиад байсан чинь хамгийн аймаар буурсан нь БИОЛОГИ байна. 2024 оноос дундаж оноо нь 12.5-аар буурсан байна. Дараагийн муудсан хичээл нийгэм нь 8-аар буурсан байна.
Газар зүйн дундаж оноо 13.2-оор нэмэгдэж сайн үр дүнтэй байна.
Түүх, газар зүй гээд цөөхөн хүүхэд ЭЕШ өгдөг хичээлүүдийн медиан болон дундаж оноо өндөр байгаатай холбоотой юу?
2012 оноос хойш хийж байгаа тул сайд дарга нарт хандахад “ТАНЫГ ХАРУУЛАХ ГЭЖ БАЙНА” гэдэг тэнэг тайлбарт автахгүй байхыг хүсэж байна. Тэнэг тайлбар ч гэсэн улс төрчдийг хүчтэй тайвшруулдаг ТӨГС тайлбар.
Гараараа түүсэн учраас алдаатай байж болно.
 
Эх сурвалж: http://list.eec.mn/

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй