Засгийн газрын тусгай сангуудыг цэгцлэх хуулийн төсөл өргөн барина

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр (2019.07.24) Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Одоогоор Засгийн газрын 29 тусгай сан байна. Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа сангуудыг цэгцэлснээр төсвийн сахилга бат нэмэгдэж, эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөө дээшилнэ гэж тооцжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн