Хууль эрхзүй

Хүүхэд хүчирхийлсэн этгээдүүдэд 14-15 жилийн хорих ял оноолоо

Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Замын-Үүд сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн Ч.Э болон Ч.М-д холбогдох эрүүгийн хэргүүдийг хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

Хэрэгтэн 30 настай, эрэгтэй Ч.Э нь 2018 оны есдүгээр сараас 2019 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд бага насны буюу есөн настай хүүхдийг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн, 50 настай, эрэгтэй Ч.М нь бага насны буюу 11 настай хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан удаа дараа хүчиндсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх шүүгдэгч Ч.Э, Ч.М нарыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ч.Э-д 15 жил, Ч.М-д 14 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close