Нийгэм

Малчдаа бодоогүй “махчид”-даа бодсон харалган шийдвэр

Засгийн газраас амьд мал экспортлох тухай өмнө гаргасан шийдвэрүүдийг цуцаллаа гэсэн мэдээ гарч байна. Доор нь гарсан сэтгэгдлүүдээс харахад их л зөв зүйтэй шийдвэр гарсан мэт.

Үүнээс өмнө дан ганц уул уурхайн бүтээгхүүний экспортоос хараат байдлыг арилгаж, уул уурхайн бус бүтээгдэхүүн, ХАА-н бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын хөтөлбөр батлагдаж байсан санагдах юм. Манай улсаас гаргаж болох ХАА-н бүтээгдэхүүн гэхээр мэдээж мах, сүү, ноос ноолуур арьс шир гээд зогсох байх. Энэ төрлийн бүтээгдэхүүний боловсруулалт, чанар, эрүүл ахуй, хорио цээрийн шаардлага ноолууран бүтээгдэхүүнийг эс тооцвол юун Европ, Америк гээд өндөр хөгжилтэй орны шаардлагад нийцэх, хамгийн дөт дөхөм болох урд хөршийн шаардлагад нийцэх нь цөөн болоод байна. Бидний өнөө муу хэлдэг хятадын бараа чанаргүй гэдэг ойлголт бага багаар мартагдаад, тэдний хэрэгцээ шаардлага, чанар, эрүүл ахуйн хяналт өдрөөс өдөрт чангарсаар л байна.

Махны экспортыг боломжийнхоо хирээр нэмэгдүүлье гэхэд шүлхий, мялзан гээд малын гоц халдварт өвчний гаралтаас шалтгаалаад манай махыг түүхийгээр нь чөлөөтэй авдаг улс ч олдохгүй бололтой. Өнгөрсөн жил хонь, үхрийн түүхий мах гаргах боломжгүй тул дулаан аргаар боловсруулсан гэх нэр зүүхийн тулд Эмээлт өртөөний орчим хэдэн сэндвичин байшинд хэдэн цахилгаан тогоо суурилуулсан мах боловсруулах нэртэй үйлдвэрүүд борооны дараах мөөг мэт гэнэт олширч Улаанбаатарын хэрэгцээнд нийлүүлэгдэх махыг замаас нь шүүрч хотынхыг махны хямралд оруулах дөхөв. Мах үнэд орохоор малчдын магнай тэнийж байгаа нь гарцаагүй. Жилийн дөрвөн улиралд хөдөө хөрч, гадаа гандаж яваа 200 гаруй мянган малчин өрхийн амьдралд жаахан эгээ харагдсан байх. Энэ нь төр засгийн зөв бодлогын үр дүн гэхээсээ илүү хэдэн хужаа наймаачдын гавъяа болов уу.

Манай төр засгийн удирдлагууд урд хөршид айлчлахдаа манай мах, сүүг аваад өгөөч гэж хошуу дэвсэх дөхсөн л дуулдах юм. Хятадын ийм том зах зээлд манай хэдэн мал юу ч болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ 25 сая толгой малтай байхдаа суурь сууриар нь орос ах нартаа өгч болоод байсан, хятадууд авах болохоор л манай нөгөө цусан дахь үзэл нь давамгайлаад байх шиг байна. Үүнийг нь ашигласан зарим нэг “махчид” ганцхан шоу хийгээд Засгийн газрын тогойг эргүүлж дөнгөнө. “Махчид” гэж хэнийг нэрлэснийг Та бүхэн гадарлаж л байгаа байх. Эмээлтийг тойрсон хэдэн сэндвичэн үйлдвэр нэртэй хэсэг нөхөд байна. Монголын махыг боловсруулалт хийж “ихээхэн” нөмүү өртөг шингээгээд гаргаж байгаа юм гэнэ. 20 кг-тай гулууз махыг чанасан нэр зүүж буцалгаад яснаас нь салгахад 50-60% хасагдаад 10 –аадхан кг болдог гэж сонссон.

Түүнийг нь урагшаа 1 кг-ийг нь 35 юаниар гаргана. Нэг гулууз мах буюу нэг бүтэн хонь 350 юань буюу 140 мянган төгрөг болох юм уу даа. Яагаад бүхэл бүтэн хонь гэж хэлсний учир нь түүнээс гарах бусад арьс нэхий, өлөн гэдэс, цувдайг нь тэр чигээр нь хаяж байна. Зун, намрын хонины нэхийг авах хүн олдохгүй 500 төгрөг хүрэхгүй хаягдаж байна гэж дуулдах юм. Дээх нь үед хөгшчүүд малын амьсгалаас бусдыг нь ашигладаг байсан гэх. Одоо цаг үе өөрчлөгдөөд, улс “хөгжөөд” цувдай, толгой идэх хүн олдохоо больсон юм уу даа. Гадаадаас манай махыг ихэд сонирхож байгаа боловч нөгөө хэвлэлийн од болж байн байн цоллуулах дуртай шүлхий мэтийн халдварт өвчний сургаар шууд авах аргагүй болно. Ховдод гарсан өвчний сургаар Сүхбаатар аймгаас мал, мах бэлтгэж болохгүй жишээтэй. Олон улсын дүрэм журам нь тийм юм гэнэ. Тийм байдаг бол яая гэхэв. Манай мал эмнэлэг, хорио цээрийн байгууллагууд яаж ч ажиллаад байгаа юм бүү мэд. Эмчилж устгахаасаа түрүүлээд дэлхий нийтээр зарласнаа ажлаа хийсэн гэж боддог юм болов уу? Бусад улсад тэр мал, амьтны өвчин гэдэг чинь мэр сэр байнга л гарч байдаг юм байна лээ. Манайхан шиг гавъяаа байгууласан юм шиг зарлаад байдаггүй болохоос биш.

Тусгайлан эрүүл бүс бий болгочихвол тэндээс чинь мал, мах авч болох юм гэж зарим орон санал тавьсан бололтой. Дорноговь аймагт эрүүл бүс байгуулаад тэнд малчид хэдэн төлөг бөөнөөр нь тушааж наадмаар мөнгөтэй болох нь гэж байтал Засгийн газраас амьд мал гаргах шийдвэрээ цуцалчихав. Нэг төлгийг 175-200 мянган төгрөгөөр бэлэн мөнгөөр тушааснаас эхний хэдэн хүн аз дайрчээ. Бүр 3000 гаран толгой малтай нэг малчин 1000 хонь тушаагаад Ланд 200 аваад уначихсан ч сурагтай.

Энэ нь тэр хүний зөвхөн нэг жилийн орлого нь шүү дээ. Дараа жил ахиад 1000 хонь нийлүүлнэ гэж гэрээ хийсэн ч гэх шиг. Энэ байдлаар бол бүх малаа урагшаа тавиад туучих юм болов уу? гэж бас бодлоо. Улс байна даа, хэдийг нь гаргах, хэдийг нь гаргахгүй вэ гэдгээ мэдэх, хязгаарлах хяналт тавих боломж байдаг л байлгүй дээ. Хил, гааль байна. Хорио цээрийн хяналт шалгалт гэж байна. Улсын хилээр гарч орж байгаа ширхэг хадаасыг ч хянаж, тоолж байдаг систем байгууллага байгаа гэдагт итгэж явдаг шүү. 40 гаран сая хонь ямааныхаа 10%-ийг гаргаад байхад монгол малаасаа салахгүй л байх. Тээр жил зүүн 3-н аймгаас амьд адуу гаргахад дараа жил нь адууных нь тоо толгой өссөн дүнтэй гарсныг статистик баримтаас эргээд ухаад харж болно. Нөгөө талаар бэлчээрийн доройтол боллоо, малаа цөөлье, чанаржуулья гэсэн бодлогоо мартчихсан юм болов уу? Жил бүр 1000 хонь тушаагаад байхын тулд малчид яаж ажиллахаараа маниусаар заалгахгүй байх. Зөвхөн тэдэнд зах зээлийг нь нээгээд л өгчих тэгээд боллоо. Дэм болохгүй бол тээг болохоо больчих гэж хэлмээр санагдаж байна.

Өмнө нь орос ах нартаа бид чинь хонио суурь сууриар гаргаж байхдаа нэг хонийг 5 ам.доллараар бодож өгч байсан гэж сонссон. Одоо бол нэг хонийг малчдаас нь 65-70 ам.доллараар авч байгаа юм чинь хилээр гарахдаа 100 ам.доллар хүрч байгаа байх. Ингээд бодохоор малчид зөвхөн малаа маллаад явахад хотынхныг дагуулахгүй хөрөнгөжих бололцоо байна.

Тэгээд мал гэдэг маань жил бүр нөхөгдөх нөөц баялаг. Нүүрс зэсээ урагшаа өдөр шөнөгүй зөөхдөө санаа зовохгүй, бүр хилээр нэвтрүүлж байгаа машиныхаа тоог багасгалаа гээд бослого гаргах гээд байсан улс маргаашаа бодож байгаа юм болов уу. Уул уурхайн баялаг гэдэг чинь дахин нөхөгдөхгүй зүйл гэдгийг захын боловсролгүй малчин сайн мэднэ. Тэгэхэд жил бүр хөлс хүчээ урсгаж бий болгож байгаа баялагийг нь хотын хэдэн “махчид”-ын эрх ашгийг хамгаалан зах зээлд гаргахгүй хясан боогдуулсан шийдвэр гаргаж байгаа төр, засгийг хэний төлөө ажиллаж байна гэж ойлгох вэ? Нэмүү өртөг шингээж гаргана гэсэн бодлого барьж байгаа гэсэн.

Тэгвэл тэр нэмүү өртөг шингээх, зах зээлд өрсөлдөх чадалтай үйлдвэрүүдээ байгуулаачээ. Тэр үйлдвэрүүдээ байгуулчихаад дараа нь малчдаасаа хүссэн хэмжээгээр малаа авч болно шдээ. Малчид лав монголын үйлдвэрт өгөхгүй, хятадын үйлдвэрт өгнө гэхгүй л байх. Тэр болтол чинь малчид хүлээсээр байх уу? Одоо байгаа үйлдвэр нэртэй сэндвичнүүд чинь нэг удаа 100 хонь аваад үйдвэрийн аргаар боловсруулчих чадалтай нэг ч үйлдвэр байхгүй гэхэд хэлсдэхгүй байх. Баатар хүн нэг суманд, баян хүн нэг шуурганд гэдэг шиг гэнэтийн зуд зурхан болбол үйлдвэр баригдтал хүлээлгэж байсан Засгийн газар хохирлыг барагдуулах уу? Өмнө хэлсэнчлэн нэг төлгийг нэмүү өртөг шингээж байна гэж /чанасан болоод/ 500 юанаар зарснаас тэртээ тэргүй гэдэс дотор, арьс нэхийг нь хог дээр хаяж байгаль орчноо бохирдуулж байхаар амьдаар 1000 юанаар хилээр гаргачихвал аль нь ашигтайг захын наймаачин хэлээд өгөх байлгүй дээ.

Саяхан ТВ-ээр хэсэг нөхдүүд хэвлэлийн бага хурал хийлгэж байгаа харагдсан. Эрхэм УИХ-ын гишүүн Пүрэвдорж тэргүүтэй. Тэд “Амьд мал гаргах шийдвэрийг эсэргүүцэж байна. Монголын бүх малыг Хятад руу гаргах гэж байна” гээд сүртэй мэдэгдэл хийгээд л… Тэдний дотор нэг ч малчин байгаагүй гэдгийг бүгд харсан байх. Харин нөгөө “махчид”-ын төлөөлөл бүгд байх шиг байсан. Ховд аймгийн нэг суманд л гэхэд 40 гаруй мянгат малчин байна гэж сонссон. 40 мянгат малчинг 40 саятан болгочихвол бүгд сумаа орхиод нүүчихнэ гэж айгаад байгаа юм уу? Ховдоос сонгогдсон Пүрэвдорж гишүүн малчдынхаа эрх ашгийг хамгаалахгүй юун “махчид”-ын эрх ашгийг хамгаалаад хурал зохион байгуулаад яваа юм бэ? Тэд нар Таныг сонгосон юм уу гэж асуумаар санагдсан шүү.

Энэ бүгдийг цухалдан байж бичихдээ надаас илүү ухаантай хүмүүс улс орныг удирддаг гэдэгт итгэсээр явдаг шүү гэж хэлье. Жил хүрэхгүйн дараа болох сонгуулиа бодоод ард түмэнд таалагдах гэсэн явцуу бодлоор харалган шийдвэр гаргаж байгаа Засгийн газарт учрыг ойлгодог хүн байгаа гэдэгт итгэнэм. Засгийн газар бодлого чиглэлээ зөв тайлбарлаж ард түмэнд ойлгуулахгүй бол чоно борооноор гэгчээр тэр сиймхийг чинь ашиглаад ирэх оны сонгуульд оноо авах гэсэн популист улс төрчдийг урдаа барьсан чононоос өөрцгүй хэдэн “махчид” хотынхны толгойг эргүүлээд ийм шийдвэр гаргуулж байна. Сошиалаар түгээсэн Пүрэвдорж тэргүүтний шоуг малаа хариулаад хээр явж байгаа малчид яаж мэдэхвээ дээ.

Монгол малчин

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

25 Сэтгэгдэлтэй

  1. Ulaanii hunii urvagch hun uu ta endees chini mahnaas gadna ars shir nooluur bgaa teriig dahin bidnees avahgui bolno neg baraa zarah uu esvel 3 bolgoj 3 oor uneer zarah uu

  2. Бог мал амьдаар нь гаргах эдийн засгийн тооцоогоо зөв гаргаад тодорхой квот хэмжээгээр гаргах нь туйлын зөв борлуулалтын орлогоос ААНОАТ шинэ мөрдөх хуулиар төлөөд явахад нилээд хэмжээний доллар цуглуулахыг хэдхэн попрсон нөхдөөс болж алдаж байгаа юм даа..

  3. Муу хөлсний бичээч битгий хуц. Хэний захиалгаар юу бичээд байгаа юм. Өртөг нэмээд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргавал зөв ш дээ. Тэгээд ч малчид гэхээр л бүх юмыг нь хөнгөлдөг биз дээ. Татвар, нийгмийн даатгал эд нар гээд л. Хотынхон тэгээд хүн биш юм уу.

  4. Улаан сайдын авгайн дүү тэнд боож үхэх гэсэн нь бор шидмэс олдоогүй гэсэн. Цэрэнбадам эгч хонь амьдаар гаргуулах гээд дийлээгүй учир гомдлоо захиалгаар бичүүлжээ. Ховд аймгийн ямар суманд 40000 мянгат малчин гэнэт сансраас бууж ирэв үү Дээрх нийтлэлч гуай дэндүү юуч мэдэхгүй нэгэн байнаа. Нэг суманд 2-3 мянган айл өрх байдаг юм.Та их л хорсол агуулсан сэжиг дагуулсан юм бичиждээ. Хятадууд амьд хонинд бензин асгаад гал асаагаад галан бөмбөлөгүүд гүйлдэхийг хараад яаж баясаж инээлдэж байсныг зурагтаар олон дахин харуулсан. Та мөнгөнд шулам болтлоо шунахайрсан хүн сүг байхаадаа. Мөнгөнөөс үнэтэй юм гэж байдаг гэдгийг ойлгоорой

  5. малын ген фондоос өгсүүлээд алдах наад захын юм их бий малыг амьдаар гарга гэж шаардаж байгаа нь монголчууд юу ч үйлдвэрлэж нэмүү өртөг шингээж чадахгүй гэж басамжилдаг гадны дээрэнгүйлэл юм. монголчууд хонины нэхийгээ маш үнэтэй гаргаж байсан 1996-7 оны үед нэхий 5000 төг байсан 10 орчим доллар ямааны арьс бүр ч үнэтэй байлаа харин монголын нэхий шевро боловсруулдаг бүх үйлдвэр дампуурсан одоо тэд бидний нэхийг 17 центээр авах боломжтой болчлоо гэж баярлалдаж байна энэ нийтлэлийг бичсэн этгээд хэн болох нь ойлгомжтой биднийг махчид гэж хэн хэлдэг билээ мэдээж гадны хүмүүс кк

  6. Хятдаас махны үнийг өсгөад байгааг мэдэж байна уу таминээ!яг 90 ээд оны дунд үеэр ноолуур арьс шир төмөр хөнгөн цагааныг урагш нь зөөж монголын аж үйлдвэрүүдийг дампууруулсан шиг явдал давтагдах гээд байна!Дотоодын боловсруулах олон үйлдвэр барьж бүтээгдхүүн үйлдвэрлэх бодлого барихгүй бол манай улс мөдхөн мал мах нүүрс ашигт малтмал за ернь сүүлдээ газар нутгаа цөлмүүлэх аюулд орох нь тодорхой гэдгийг мэдэж мэдэрч байгаа биз дээ!!!!!

  7. Энэ Монгол малчинд хятадууд малыг чинь яаж тамалж тарчлааж алдгийг үзүүлэх юм сан . Бас өвөр Монголд нэг хонь ямар үнэтэй байдгийг хэлэх юмсан . Толгойдоо жаахан юм хий Монгол малчин минь . Бас улс үндэсээ гэсэн сэтгэлтэй бай . Хятад ченжүүдийг давраавал удахгүй хамаг малыг чинь хямдаар худалдаж авчихаад дараа нь чамаар өөрийн малаа маллуулах байх шүү . Газар нутаг , эхнэр хүүхдүүд чинь бас тэдний өмч болох байх шүү Монгол малчин минь

  8. Энэ Монгол малчинд хятадууд малыг чинь яаж тамалж тарчлааж алдгийг үзүүлэх юм сан . Бас өвөр Монголд нэг хонь ямар үнэтэй байдгийг хэлэх юмсан . Толгойдоо жаахан юм хий Монгол малчин минь . Бас улс үндэсээ гэсэн сэтгэлтэй бай . Хятад ченжүүдийг давраавал удахгүй хамаг малыг чинь хямдаар худалдаж авчихаад дараа нь чамаар өөрийн малаа маллуулах байх шүү . Газар нутаг , эхнэр хүүхдүүд чинь бас тэдний өмч болох байх шүү Монгол малчин минь, бас хятад ченжүүдийн гар хөлүүд минь

  9. Малчид өөрсдийн малын хэдэн хувиа зарах хэнд өгөх нь хотод компьютерийн цаанаас попроод сууж байгаа нөхдүүдэд огтхон ч хамаа баймааргүйсэн.

  10. Жил бүр л 6 сая мал гаргадаг байсан гэнэт энэ жил юу болоов худлаа сонгууль дөхөөд ирхээр мал тамлаж байгаа хэдэн бичлэг тараагаад тэрэн дээрээ шийдвэр гаргаснаа малыг амьдаар нь гаргахгүй гээд л попорч байгаа нь тэр

  11. Малаа гаргах нь зөв шийдвэр шүү хамаг байдагаа зуданд туух эс бөгөөс хямдаар ченжэд шахаж байснаас хамаг муу байгаа малаа бүгдйиг нь зарсан нь дээр шүү дээ

  12. Mongolchuud siireg setgeh heregtei buh malaa gargaad zarah gej baigaa bish yum baina shude ond orohoorgui malnuudiig l gargah gej baigaa yum baina er ni bol mash zow shiidwer shuudee zudnaar end tendgui uhej dulaaraad nogooh ni ovchin uusgej baihaar gargasan ni deer shude

  13. Манай монголчууд яагаад ийм заваан бодолтой байдаг байна аа ер нь малчид чинь өөрсдийн гэсэн малаа яах ийхээ өөрсдөө л мэднэ шүү дээ дээр нь улсын хэмжээнд бог мал маш их хувийг эзэлдэг муу малаа гадагшаа гаргахад буруудах зүйл огт байхгүй харин ч зөв бизнесийн санаа улс оронд ч их хэрэгтэй

  14. hudlaa eh oron ntr gej hutsdag nohduud ih boljee Uls ornoo hogjuulej chadahgui neg ni shiniig setgeed uls orondoo huwi nemer oruulah zuil hiih gej baihad doosh ni tataj eserguutsej yawh gej . iim bolhoor l uls oron chne hogjij chadahgui baina shude

  15. zarim neg nohduud niitlelee sain unshaad oilgoh heregtei baih yuch oilgoogui baij ongotshon easy setgej olon yum bichdegee bolimoor yumda setgehvi ni hogjoogui olgoinuud mine kk

  16. Сонгууль дөхөөд ирхээр иймэрхүү ард түмэнээ бодсон мэт харагдуулах шийдвэрүүд зөндөө гарна энэ бол эхлэл шүү

  17. ёстой зөв махны үнэ өсчихсөн байгаа дээрээс нь хөөрхий малчид чинь малаа зарж чадахгүй байгаа шүү дээ онд орж чадахгүй малнуудаа зарчихвал ямар сайн билээ дээ.Эсэргүүцээд байгаа хүмүүс жаахан амьдралын ухаантай байгаач тэнэг усан толгойтнуудаа

  18. Малнууд минь тариаланчид тарьсан тариагаа хураагаад зардаг бол малчид өсгөсөн малаа яах нь тэдний дур юм бишүү ганц хонины амь таслаж үзээгүй хорхог боодог болхоор амаа олохгүй иддэг улс төрчид юугаа мэддэг юм малчид өөрсдөө л мэдэг

  19. zarim commentuudg unshsan elegeer yawahnee uls tor ediin zasag geed yugaach mdku malnuud ni iim zuiliig eserguutseed baigaam shude.naa chne buh malaa gargaad zaraad duusgahgeegui yum shudee.ta naraas bish malchidaas ond orohgui muu malnuudg ni awaj gej baihad sonin sonin yum bichih yumdaa neere omnoos ni ichchilee

  20. Лаагаа иднэ үү луувангаа иднэ үү гэгчээр малчид малаа зарна уу гаргана уу хэнд хамаа байна аа

Хариулах монгол Цуцлах

Таны сэтгэгдэл

Back to top button
Close