Тоос, тоосонцорыг 85-100 хувь дарж чаддаг гайхалтай бүтээгдэхүүн, технологийг АНУ болон Герман улсуудад үйлдвэрлэгдэж дэлхийн зах зээлд гарсан бүтээгдэхүүн аж. Нарийн мөхлөгт тоосонцор гаргадаг үйлдвэр, уурхай болон хучилтгүй шороон замын тоосыг дарахад олон улсад ашигладаг эко тоосжилт дарах бүтээгдэхүүн Монголд ороод ирчихсэн байна. “Eco Soil” ХХК эдгээр бүтээгдэхүүнийг оруулж ирсэн бөгөөд Налайхын замын тоосжилтийг дарах туршилт хийж үзжээ. Ингэхдээ тусгай бодисуудыг гадны компанийн албан ёсны эрхтэйгээр олон улсын стандарт шаардлагийн дагуу монгол улсын стандарчлал хэмжил зүйн газраар баталгаажуулан цацсан байх юм. Нэг цацахад 40 хоногийн турш тоос гарахгүй байсан талаар тэндэхийн оршин суугчид ам сайтай байв.
Тус компанийн ашиглаж буй Дастлок, Питросойл зэрэг бүтээгдэхүүнийг 1 метр квадрат талбайд 1.3л-1.5л зарцуулдаг юм байна. Ингэхдээ хөрсний чийг алдалтыг удаан барих, хөрсийг наягтруулж, барьцалдуулан нарийн мөхлөгт тоосжилтыг бууруулж, өвлийн хүйтэнд ашиглах боломжтой, эдийн засгийн хэмнэлттэй эко бүтээгдэхүүн ба олон улсын Standard No: BNQ2410-300/2010-12-01 стандартаар баталгаажсан байна. Тиймээс энгийн ус цацснаас хэд дахин үр дүнтэй, усны хэрэглээ бууруулсан, агаарт ялгарах CO2, хүлэмжийн хий багасдаг, техникийн ашиглах хугацаа уртасч, байгаль орчны доройтол, тоосжилтоос үүсэх, хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг давуу талтай бүтээгдэхүүн, технологи аж. Мөн уул уурхайн ашиглалтын явцад үүссэн PM2.5, PM10 тоосонцоруудын агаарын дэгдэлтийг дарах орчин үеийн мананжуулагч системүүдийг ашиглаж байгаа юм байна.
Бид замын тоосжилтыг дарах гээд машин машинаар ус цацахаас өөрийг хийж чаддаггүй. Гэтэл үүнээс өндөр үр дүнтэй, ус бага зарцуулдаг уг технологийг ашиглавал илүү ашигтай санагдана. Энэхүү бүтээгдэхүүнийг ашиглан тоосжийг бууруулж эрүүл агаараар амьсгална гэхээр сонирхохгүй байхын аргагүй.