Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/04 дугаартай “Олон улсын болон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн холбогдох улсын байцаагч нар энэ сарын 20-21 ны өдөр “Их хурд-8” баяр наадмын арга хэмжээнд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар үнэр орж, муудсан нийт 33,2 кг буюу 292000 төгрөгний үнэ бүхий махыг илрүүлж, газар дээр нь устгуулан, шаардлага хангахгүй муудсан хоол хүнс хэрэглэх, хоол хүнснээс шалтгаалсан хордлогот халдвар гарахаас урьдчилан сэргийлж ажилласан байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэр гуанз болон вагончик, контейнерээр үйлчлүүлэхгүй байхыг ард иргэдэд анхааруулж байна.