Токиод эртний Япон, Азийн уран зургийн уламжлалыг дэмжих зорилгоор “Пигмент” нэртэй будагны дэлгүүр нээгджээ. Энэ дэлгүүр 4200 төрлийн өнгө будаг, эртний аргаар урласан 200 төрлийн бийр, өд, Японы уламжлалт муутуу цаас тэргүүтнийг өрсөн байна.
Дэлгүүрийн дизайн үнэхээр гайхалтай, өрсөн бараа нь ч үзэсгэлэн гэмээр сонирхол татдаг юм байна. Архитектор Кенго Күма хулсан савхаар давалгаа үүсгэсэн өвөрмөц хэв маягийг энд бүрдүүлжээ.
Эх сурвалж: bigpicture.ru