Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд бетон зуурагчийн бункерт хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр (2019.07.23) 18:10 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18:27 цагт очиж, иргэн Л-г гаргаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлж Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Баянгол дүүргийн харьяат тухайн иргэн 29 настай бөгөөд “Ган-тэсном” ХХК-ийн ажилтан аж. Тэрээр JS-500 загварын суурин бетон зуурагчийн бункер дотор цэвэрлэгээ хийх явцад тус байгууллагад шинээр ажилд орсон туслах ажилтан Н санамсаргүйгээр бетон зуурагчийг ажилуулсанаар иргэн Л хөл хэсгээрээ бетон зуурагчийн хутгуурт хавчуулагдсан байжээ.

Иймд аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс байгууллагууд ажилчдаа Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад бүрэн хамруулж, ажилчид аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг анхааруулж байна.

By updown

5 thoughts on “Бетон зуурагч дотор цэвэрлэгээ хийж байсныг нь мэдэлгүй зуурагчийг ажиллуулжээ”
  1. зориуд тэгж байгаа л даа. тэнэг хүн биш бол хүн байгааг мэднэ ш дээ. дургүй нь хүрсэн бололтой.

  2. Шалгаж хариуцлага хүлээлгэж ял өгөх хэрэгтэй.Эр хүн шиг байж чаддаггүй новшнууд ийм санаатай байдаг

Уншигч-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн