Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Монголд анх удаа баяр наадмын нээлт шөнө болно – updown.mn

Монголд анх удаа баяр наадмын нээлт шөнө болно

Мөрөн хотын 210 жилийн ой, Хотгойдын хурд 4 наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн хөл бөмбөгийн талбай буюу баяр наадмын төв талбайг болон шинээр байгуулсан “Гэрэлт гудамжийг” олон улсын стандартад нийцсэн орчин үеийн гэрэлтүүлгээр тоноглолоо.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн санаачилга дэмжлэгээр нийт 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ нь зөвхөн баяр наадмын үйл ажиллагаанд өнгө гэрэл нэмээд зогсохгүй Хөвсгөлчүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд залуучууд ая тухтай орчинд спортоор хичээллэх, бие бялдрын хувьд өв тэгш хөгжих, тамирчдын бэлтгэл сургуулилтын нөхцөл сайжирч, амжилтад нь эерэгээр нөлөөлөх боломжтой зэрэг олон чухал ач холбогдолтой юм.

Гэрэлтүүлгийн онцлог нь 25 метрийн өндөртэй 36 лед гэрэл бүхий 4 багц гэрэлтүүлгийн цамхгийг барьж байгуулжээ. Орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан байгуулсан тус цамхгийн гэрэлтүүлэг нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ЭКО гэрэлтүүлэг бөгөөд, засвар үйлчилгээ хийх тохиолдолд цамхгийн суурь нь 2 метр хүртэл буулгаж болдог, ашиглахад хялбар ухаалаг шийдэлтэй ажээ.

“Хотгойдын хурд -4” наадмын нээлтийн ёслолыг 2019 оны 7 дугаар сарын 26-ны 21:00 цагт шинэ гэрэлтүүлэг хийсэн талбайдаа зохион байгуулах бөгөөд энэ нь Монголд анх удаа шөнө хийх баяр наадмын нээлтийн ёслол болох нь ээ.

Мөн түүнчлэн энэ жил Хөвсгөл аймгийн Хөл бөмбөгийн холбооны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд ирэх 8 дугаар сарын 5-15-ны өдрүүдэд 21 аймгийн хөл бөмбөгчдийн ”Цомын төлөөх” тэмцээн Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор Хөвсгөл аймагт анх удаа зохион байгуулагдахаар болсон билээ.

Эх орныхоо өнцөг булан бүрээс зорин ирэх баг тамирчид, зочид төлөөлөгчдөө олон улсын стандартын шаардлага хангасан шинэхэн гэрэлтүүлэгтэй талбайдаа угтан авч үндэсний хэмжээний томоохон тэмцээнийг зохион байгуулах боломж Хөвсгөлчүүдийн өмнө нээгдлээ.

Хөвсгөл аймгийн Хөл бөмбөгийн холбооны тэргүүн, одоогийн эрчим хүчний сайдын зөвлөх Т.Болдбаатар энэ ажлын гүйцэтгэлийг гардан зохион байгуулж байгаа бөгөөд, тэрээр аймгийнхаа Хөл бөмбөгийн талбайн зүлэг, гүйлтийн замыг байгуулж өгч байсан түүхтэй.

Шинэ гэрэлтүүлгийн ажлыг ”ФИЛИПС ГЭРЭЛТҮҮЛЭГ”ХХК гүйцэтгэсэн бөгөөд энэ төрлийн гэрэлтүүлгийг Сүхбаатарын талбай, “Чингис хаан” нисэх онгоцны буудал зэрэг томоохон байгууламжид суурилуулж байсан туршлагатай хамт олон юм.

Аливаа баяр наадмыг зохион байгуулсны дараа энд тэндгүй хог хаягдал хөглөрөн орчныг бохирдуулдаг байдал ард хоцорч, иргэдийн ухамсар өөрчлөгдөж зохион байгуулагчдын үүрэг хариуцлага, бүтээлч байдал ч улам нэмэгдсэний нэгэн жишээ нь энэхүү гэрэлтүүлгийн ажил байлаа.

Хотгойдын хурд бүсийн наадам нь уяачдын чанар чансааг ахиулж, унаач хүүхдүүдийн ур чадвар, туршлагыг нэмэгдүүлэх, хурдан моридын угшлыг сайжруулах зэрэг үндэсний спортын хөгжилд чухал нөлөөтэйгээс гадна Хөвсгөл аймгийн нийгэм, соёл, аялал жуулчлал, бизнесийн салбарт болон нутгийн иргэдэд эдийн засгийн хувьд ч үр өгөөжтэй томоохон наадам болдог билээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

2 thoughts on “Монголд анх удаа баяр наадмын нээлт шөнө болно

  1. хөвсгөл 2019-07-23 12:21 at 12:21

    Хайран 300 сая төгрөг

    Хариулах
  2. Нэргүй 2019-07-23 12:48 at 12:48

    Хайран 300 сая төгрөг

    Хариулах

хөвсгөл-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн