Сэтгүүлч Х.Уламбаяр нэвтрүүлгийнхээ зочинтой учир ургууллаа гэж нэг хэсэг олны анхааралд орсон бүсгүй бол Асури повер йога төвийн захирал Ө.Энхболор байв. Тэгвэл тэд амьдралын хань гэгдэхээ больж, харин сайн найзууд болсон гэдэг нь одоо нэгэнтээ олонд ойлгомжтой болжээ.
Харин Ө.Энхболорын хувьд шинэхэн хайртайгаа учирсан бололтой. Олны нүдэнд тэр болгон өртөөд байдаггүй нууцлаг амьдралтай тэрээр залуухан амрагаа ихэд нууцалж буй аж. Өнгөрсөн өдрүүдэд тэд хөдөө орон нутгаар аялж, байгалийн сайханд амарч байгаад иржээ. Цахим орчинд тавьсан зургаас нь харахад ихэд халамжтай нэгнийг сонгосон нь илт ч хэд орчим насны, хэн гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Магадгүй Х.Уламбаяртай нэр холбогдсон шигээ олны анхааралд өртөхөөсөө болгоомжилж буй биз.
Бас нэг зүйлийг сонирхуулахад, түүний шинэ хайр тун мэдрэмжгүй зурагчин гэдэг шүүмжлэлийг бусдаас хүртээд байгаа юм.
1 comment
balai lalruud shaaj ughiimaa hahahha