Унгахын 7 ашиг тус

Олны өмнө санамсаргүй хий гаргачихвал хүмүүс таныг муухай харж, ичээж, шоолдог шүү дээ. Гэтэл та үүнээсээ санаа зовох ямар ч шаардлагагүй. Унгана гэдэг таны гэдэс хэвийн байгааг илтгэдэг зүйл юм.

Унгах үеэр таны шулуун гэдэснээс 9%-ийн азот, 21%-ийн устөрөгч, 9%-ийн нүүр усны давхар исэл, 7%-ийн метан, 4%-ийн хүчилтөрөгч, 1%-ийн хүхэрт устөрөгч гардаг. Хүн унтаж байхдаа илүү их унгадаг. Ялангуяа оройн хоолондоо шош, артишок, сүүн бүтээгдэхүүн, амтат төмс зэрэг нүүрс ус ихээр хэрэглэсэн үед их унгана. Унгахаа зогсооё гэвэл боловсруулсан амттан идэх хэрэгтэй. Гэтэл энэ нь хүний эрүүл мэндэд хортой.

Эмэгтэйчүүд эрчүүдээс дутахгүй унгадаг. Түүнчлэн эрчүүд, эмэгтэйчүүдэд ижилхэн хоол хүнс өгөхөд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү өтгөн унгадаг нь тогтоогджээ.

Харин одоо унгах нь ямар ашигтайг хүргэе.

1. Гэдэс дүүрэхээ зогсоно. Энэ зовлонгоос салъя гэвэл сайн унгах хэрэгтэй.

2. Унгасны үнэрээр хоолоо хэрхэн зохицуулахаа мэдэж болно. Унгах үеэр таагүй үнэр гарвал хоол хүнсэн дэх махны хэрэглээгээ хязгаарла гэсэн үг юм. Хэт ойр ойрхон унгаад байвал нүүрс ус их хэрэглэдэг гэсэн үг. Энэ тохиолдолд үнэр багатай унгадаг.

3. Гэдэс тань өвдөж байна уу? Магадгүй та энэ удаа унгасаа тэвчсэнээс ч болсон байж мэднэ. Унгасаа тэвчих нь гэдсээр хатгуулж өвдөх шалтгаан болдог. Тиймээс гэдсээ чөлөөлөх хэрэгтэй.

4. Унгасаа тэвчих нь бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд муу. Шамбарамтай хүний эрүүл мэндэд тун сөргөөр нөлөөлдөг.

5. Өөрийнх нь унгасны үнэр хүнд таатайгаар нөлөөлдөг. Хүн өөрийнхөө унгасны үнэрээс бараг сэжиглэдэггүй нь тогтоогджээ. Харин муухай үнэртэй унгаж байвал гэдсэнд тань митохондрийн гэмтлээс сэргийлдэг хүхэрт устөрөгч байна гэсэн үг юм.

6. Гарч буй унгасны хэмжээ, үнэрээр сүүн болон бусад бүтээгдэхүүний харшилтай эсэхийг тодорхойлж болно.

7. Унгах нь үнэхээр тааламжтай зүйл юм. Унгасны дараа бие хөнгөрөх мэт болдог шүү дээ.

Эх сурвалж: powerofpositivity.com

4 thoughts on “Унгахын 7 ашиг тус

  1. Зочин 2019-07-22 17:20 at 17:20

    Нэг хүн бүтэн нэг жил унгаагүй нь улмаас нас барсан.

    Хариулах
  2. baagii 2019-07-22 18:34 at 18:34

    eregtei hunii hajuud ungsan emegtei hun uuriiguu bi bol chniih gedgee iltgej baina gesen ug ym. bas iim ashig tustai.

    Хариулах
  3. ямбий 2019-07-23 07:12 at 07:12

    76 г САЙН уНГУУЛАХ

    Хариулах
  4. Dalii alimaa 2023-03-29 12:26 at 12:26

    Bi ungaj baina odor bolgon ungaj baigssd setgel zuin hymrald orson baisn um getel unshaad saihan bolchihloo bayrllaaaa bi odoo hrnii ch hajuud ungaj chdna

    Хариулах

ямбий-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн