Нийслэлийн Баянзүрх дүүрэгт нярай хүүхдээ хаяж явсан хэрэг өнгөрөгч долоо хоногт гарчээ.
Хэргийг тодруулбал, тус дүүргийн аравдугаар хороонд байрлах Төмөр замын гүүрний доор нярай хүүхдийн цогцос байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Албаны шалгалтаар, хүй нь цөглөсөн эрэгтэй хүүхдийн цогцос олдсон бөгөөд нас бараад олон хоносны улмаас цогцос өлгийн дотроо илжирч муудсан байжээ. Энэ хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд нас барсан нярайн эцэг эхийг эрэн сурвалжилж эхэлжээ.