Колумбид нөхөртөө гомдсон нэгэн эмэгтэй хуримтлалын 9000 ам.доллараа идсэн байна. Тэрбээр нөхөртэйгээ хамтын бизнесээ эхлүүлж багагүй ашиг орлоготой ажиллажээ.
Хамтдаа хуримтлалын сан үүсгэж мөнгөөрөө Панам улсад аялахаар шийдээд байсан аж. Гэтэл нөхөр нь өөр эмэгтэйтэй тохиолдлын харилцаанд орсон явдал бүх зүйлийг балласан байна.
Гомдсон эмэгтэй Панам руу ганцаараа очихоор шийдсэн ч бүх мөнгөө 100-тын дэвсгэртээр идсэн гэнэ. Үүний дараа гэдэс нь эвгүйрхэж, мөн хийсэн үйлдэлдээ харамсаад эмнэлэг барааджээ. Эмч нар түүний гэдэснээс танагтай 5700 ам.долларыг л гаргаж авсан бөгөөд үлдсэн нь аль хэдийнэ ашиглах аргагүй болсон байжээ.
Энэ хэргийг хариуцаж авсан Сантандер хотын прокурор хэлэхдээ “Бүх мөнгө хууль ёсных учраас энэ хэргийг шалгах үндэслэл байгаагүй. Хөөрхий эмэгтэй л нөхрөөсөө салаад зогсохгүй багагүй мөнгөөрөө хохирсон” гэжээ.
1 comment
Цус вэ, хүн мөнгөгүй ядаж байхад.