Дэлхийн хоёрдугаар дайны аймшигт үйл явдлын дунд нэгэн үйл явдал гүн эмгэнэлтэй түүх болон мөнхөрчээ. Энэхүү үйл явдлыг дурсаж, нэгэн хөшөө байгуулсан нь Чехийн Лидице тосгонд орших 82 хүүхдийн хүрэл дурсгал юм.

Мария Ухитиловагийн барьсан энэ хүрэл баримлыг 1942 оны зун нацистуудын гарт амиа алдсан хүүхдүүдэд зориулан босгожээ. 82 хүүхэд. 42 охин, 40 хүү Хелмно дахь хийн камерт тарчилж амиа алдсан юм. Энд Германы үй олноор нь хоморголон устгахад зориулан тусгайлан бүтээсэн бараг анхны гэмээр үхлийн лагерь байрлаж байлаа.

1942 оны зургаадугаар сарын 10-нд нацистууд Лидице тосгоны бараг бүх иргэнийг хоморголон устгасан юм. Ийнхүү тэд Бохемиа, Моравийн эзлэгч Рейнхард Гейдрихийн үхлийн өс хонзонг авахаар шийдсэн байна. Чехийн эх орончид 1942 оны тавдугаар сарын 27-нд түүнийг хүндээр шархдуулж, хэдхэн хоногийн дараа шархаа даалгүй өнгөрчээ. Үүнийг сонссон Гитлер эзэнт гүрний дайснуудад тусалсан гэж үзээд Чехийн ойролцоох тосгоны бүх иргэнийг “цэвэрлэх” даалгавар өгсөн байна.

Энэ “цэвэрлэгээ”-д Лидице тосгон илүүтэй өртсөн юм.Тосгоны нас биед хүрсэн 173 эрэгтэй, 184 эмэгтэйг буудан хөнөөж, 88 хүүхдийг концлагерь руу илгээж, 23 бяцхан хүүхдийг асрамжийн газарт өгч, герман айлд үрчлүүлсэн байна. Харин үлдсэн 82 хүүхдийг хийн камерт хийж хороожээ.

Чехийн уран барималч, профессор Мария Ухитилова Лидицед болсон үйл явдалд гашуудаж, 1969 онд гэмгүй хохирогчдын дурсгалын хүндэтгэхээр амиа алдсан хүүхдүүдэд хүрэл хөшөө босгох ажлаа эхэлжээ.

Энэ хөшөөг босгох ажилд 20-иод жил зарцуулсан юм. Эхний гурван хөшөөг уран барималч бүсгүй өөрийнхөө хөрөнгөөр босгож, хүрлээр хайлуулжээ. Дараа нь түүний ажлыг хүмүүс мэдэж, мөнгө цуглуулж эхэлсэн байна. Гэвч Мария гол ажлаа дуусгаж чадалгүй 1989 онд нас баржээ.

Уран барималчийн гэнэтийн үхлээс хойш түүний ажлыг нөхөр, охин нь үргэлжлүүлж, 1995 онд Лидицед 30 хүүхдийн хөшөөг босгосон байна. Харин 1996 оноос хүрэл хүүхдийн тоог нэмсээр хамгийн сүүлчийнхийг нь 2000 онд барьж дуусгажээ. Өнөөдөр газрын хөрснөөс арчигдсан Лидице тосгоны сууринд 82 бяцхан хүн буюу 42 охин, 40 хүүгийн хүрэл хөшөө гунигт түүхийг эргэн сануулан оршиж байна.

By updown.mn

Мэдээний админ

2 thoughts on “Чимээгүй, гэмгүй 82 хохирогч хүүхдийн хөшөөний түүх”
  1. Nowshiin omhii germanuud p zda iim yargalal hiisen ard tumen onoodor ene delhiid hamgiin dord sogdoj morgoj amidrah yostoi p z danuud

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн