Их зохиолч Бямбын Ренчингийн хүү, Монгол Улсын Төрийн соёрхолт, академич Р.Барсболд өөрийн хүү Б.Лэгдэнгийнд 14 хоногийн хугацаанд байх үедээ зэвсэглэсэн, бүлэг, дээрэмчдийн халдлагад өртсөн аж. Энэ явдал долоодугаар сарын 10-ны орой 20:00 цагийн үед болжээ.
Гэргийн хамт оройн хоолоо идчихээд сууж байтал үл таних хоёр этгээд гэрт нь дайран орж ирсэн байна. Чухам хаанаас орж ирснийг мэдэхгүй ч маш аяархан мэдэгдэхээргүй орж ирсэн гэдгийг Р.Барсболд гуай хэлж байгаа юм. Ингээд тэр цочирдож “юун хүмүүс вэ?” гэхэд тэдний нэг нь гал тогооноос хутга авч тулган буланд шахаж зогссон байна.
Харин эхнэрийг нь буйдан дээр суулгаж дуугарч болохгүй шүү хэмээн сүрдүүлсэн аж. Тухайн этгээдүүд өндөр биерхүү, бор царайтай ширүүн харцтай 30 орчим насны хүмүүс байж. Ийн хоёр дээрэмчний нэг нь Р.Барсболд гуайг гэргийн хамт гарах гарцгүй болтол хашиж, хутга тулган сүрдүүлэх хойгуур нөгөө залуу нь гэрийн эд хогшлыг нь онгичиж эхэлсэн байна. Р.Барсболд гуай хэлэхдээ нэг нь хутга тулган биднийг сүрдүүлж аргацаах хооронд нөгөө залуу гэрээс авч болох үнэт зүйлс хайсан.
Харин энэ явдлаас хойш 10 гаруй хоног өнгөрч байхад цагдаагийн байгууллагаас огт дуудаж мэдүүлэг аваагүй байгаад өвгөн археологич ихэд гомдолтой буйгаа илэрхийлсэн. Нэг л ач холбогдол өгөхгүй байгааг гэр бүлийн хүмүүс ч хэлсэн юм. Үүнээс үзэхэд хулгай, дээрэм гэгч нь манай улсад энгийн л үзэгдэл болоод байх шиг байна уу даа. Р.Барсболд гуайн хүүгийн гэрт өмнө нь нэг биш удаа хулгай орж байсан аж.
-КУБА УЛСЫН ЭЛЧИН САЙД ГАДАГШАА ЯВСАН БАЙГАА ТУЛ ОДООГООР КАМЕР ШАЛГАЖ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ-
Цагдаагийн байгууллага мөн л хэргийг шалгаж байгаа гээд таг чиг болсон гэдгийг хүү нь энэ үеэр хэлж байсан. Иймд энэ хэрэг явдлыг олон нийтэд сэрэмжлүүлэг болгох зорилгоор мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлж байгаа нь энэ аж. “Урьд урьдны хэрэг явдлаас үзэхэд Монгол Улсын хууль хүчний байгууллага зохион байгуулалт муутай ажилладаг нь илт байгаа” гэдгийг Р.Барсболд гуай мөн онцоллоо.
Гэхдээ Куба Улсын Элчин сайд гадагшаа явсан байгаа тул одоогоор камер шалгаж өгөх боломжгүй гэдгийг яамны ажилтнууд хэлсэн байна. Дээрэм үйлдсэн этгээдүүд зэвсэглэсэн байж магадгүй шинжтэй байсан. Тэд ямар нэгэн бээлий өмсөөгүй байсан. Маш олон эд хогшилд хүрсэн тул хурууны хээгээр олж тогтоох боломж бүрэн байгаа аж.