БНСУ-д өчигдрөөс (2019.07.16) эхлэн зургаан сараас дээш хугацаагаар оршин сууж буй гадаадын иргэн болон гадаадад ажиллаж амьдарч буй тус улсын иргэдийг албан журмаар эрүүл мэндийн даатгалд хамруулах шаардлагатай болсныг мэдэгджээ.
Мөн энэ удаад тус улсад сурч буй гадаадын оюутан сурагчдыг 2021 оны хоёрдугаар сарыг дуустал эрүүл мэндийн даатгалын төлбөрөөс чөлөөлсөн бөгөөд гадаадын оюутан сурагчид 2021 оны гуравдугаар сараас эхлэн эрүүл мэндийн даатгалыг төлж байхаар болсон байна. Тэгэхээр тэд энэ хугацаанд эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний зардлаа хувиараа төлж байхаар болж байгаа юм.
Тус улсад ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийн зүгээс хуулийн хүрээнд даатгуулан эрүүл мэндийн баталгаа /эмнэлгийн үйлчилгээ, нөхөн төлбөр авсан/ гаргуулсан тохиолдолд дахин даатгал төлөх шаардлагагүй гэж үзвэл өргөдлийн маягт бөглөн мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан өдрөөс эхлэн гадаадын иргэнийг даатгалд албадан хамруулахгүй байж болох юм байна.
Үүнийг тус улсад гадаадын иргэдийг бага хэмжээний даатгал төлөн өндөр үнэтэй эмчилгээнд хамрагдах, нөхөн төлбөр авах замаар нутаг буцах явдал элбэгших ёс суртахууны доголдол гаргах болсонтой холбон тайлбарлаж буй аж.
Энэхүү арга хэмжээний хүрээнд нийт 400 000 гаруй гадаадын иргэд албан даатгалд хамрагдах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд урт хугацааны эмчилгээ, сувилгааны даатгалтай хамтатган даатгалын хураамжийг сар бүр 113 500 вон байхаар тогтоогоод байгаа юм байна.
Эх сурвалж: Mglradio