Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхэдтэй холбоотой осол, хэргүүд тасралтгүй гарах боллоо. Тухайлбал, эцэг эхчүүд томчуудын буруугаас болж хүүхдүүд хохирч буй байдал ажиглагдлаа. Түүнчлэн хүүхэд бэртэж гэмтэх, хохирч буй асуудалд эцэг эхэд зохих хариуцлагыг хүлээлгэх ажээ. Учир нь хүүхэд түлэгдэх, гол усанд живэх ямарваа нэгэн байдлаар эрсдэлд эцэг эх буюу томчуудын хайнга үйлдлээс болж эндэж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд таван настай хүүхэд чавганы ясанд хахаж амиа алдсан харамсалтай хэрэг Увс аймагт энэ сарын 14-ны өдөр гарсан. Энэ бол эцэг эхийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой юм. Хүүхэд гэдэг өөрт учирч болох эрсдэлийг тооцож өөрийгөө хамгаалах бүрэн чадваргүй субъект юм. Тэднийг харж хандах нь эцэг эхийн үүрэгтэй салшгүй холбоотой. Цагдаагийн байгууллагаас хүүхдэдээ тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг байнга зөвлөдөг.
Хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн эрх зөрчсөн асуудалд бүрт цагдаагийн байгууллагаас хариуцлага хүлээлгэнэ гэсэн хуулийн заалтууд бий. Өнгөрөгч долоо хоногт амралт сувиллын газрын модон жорлонд хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүнээс гадна Баянзүрх дүүрэгт хүүхэд гэрийнхээ хашаанд тоглож байгаад бөмбөг авахаар өндөр хүчдэл рүү ойртсоны улмаас тогонд цохиулж амиа алдсан хэрэг учраас эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа дээшлүүлэх шаардлагатай.