Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

2019 оны 07 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун хойноос, зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 28-30 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хотуудын 2019 оны 07 сарын 16-ний өдөр, 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн