Хэрвээ 16 нас хүрсэн бол эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр бие даан хөдөлмөрийн гэрээ байгуулж болно хэмээн ОХУ-ын Хөдөлмөрийн яамны төлөөлөгч хэллээ. Гэхдээ шөнийн цэнгээний газар, казино зэрэг байгууллагад 18 нас хүрч байж хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж тодотголоо.
Мөн эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэхээргүй зарим хөнгөн ажилд 14-15 наснаас ажиллаж болох боловч эцэг эхийн, эсвэл асран хамгаалагчийн бичгээр үйлдсэн хэрэгтэй ажээ.
16 нас хүрч хаа нэг газар хөдөлмөрийн гэрээ байгуулах бол гэрээ байгуулахын өмнө зайлшгүй эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстойг Хөдөлмөрийн яам анхааруулж байна.
Насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөрлөх ажлын цаг хуулийн дагуу богино байх ёстой. Тухайлбал, 16 нас хүрээгүй бол долоо хоногт 24 цагаас илүүгүй, 16-18 настай бол долоо хоногт 35-аас илүүгүй байх ёстой.
Эх сурвалж: РИА НОВОСТИ