Монгол орчин үеийн хөгжлийн ноён оргил, Хөдөлмөрийн баатар Төрийн соёрхолт Б.Шарав бурхан зүг мордож, Монголын хөгжмийн урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Тэрээр Монголын хөгжлийн урлагт олон сор бүтээл туурвисныг нь Монголын төр өндрөөр үнэлж Хөдөлмөрийн баатар цолоор баяр наадмын өмнөхөн шагнасан юм.
Бямбасүрэнгийн Шарав нь 1952 оны арваннэгдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн. 1983 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн.
Орчин цагийн Монголын сонгодог хөгжмийн ноён оргилуудын нэг Б.Шаравын бүтээл нь Дэлхийн хөлбөмбөгийн аваргын нээлт, Нобелийн шагнал гардуулах ёслол болон АНУ- ын Корнеги холл, Британын Альберт холл, Японы Сантори холл зэрэг дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн тайзуудад тоглогдсон бөгөөд Ардын жүжигчин Ж.Чулууны хамт туурвисан “Ардын дуунуудын найруулга” нь ЮНЕСКО- ийн дэлхийн соёлын өвд Монгол Улсаас бүртгэгдсэн гурван сонгодог хөгжмийн бүтээлийн нэг юм. Тэрээр Монголын хөгжмийн урлагийг дэлхийн түвшинд хүргэж чадсан баатар байлаа. “Сэрсэн тал”-даа тэрээр “Сэтгэлийн эгшиг”-ээ үлдээгээд гэгээн алсад одлоо. Ум сайн амгалан болтугай.
1 comment
Ум ма ни бад ми хум! Агуу авьяастан Та эх орондоо эргэн залраарай!!!