Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, дурсгал, ховордсон ургамал, амьтдыг хамгаалах зорилгоор зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар болсон.
Улсын тусгай хамгаалалтад авах газруудыг аймаг тус бүрээр нь танилцуулж байна.
Баянхонгор аймгийн газар нутгууд:
– Галуут сум дахь Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр
– Галуут сум дахь Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газраар
– Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутаг дахь Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газраар
Хэнтий аймгийн газар нутгууд:
– Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр
– Батширээт, Биндэр сум дахь Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газраар
– Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сум дахь Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газраар
Баруун бүсийн аймгуудын газар нутгууд:
– Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талыг байгалийн цогцолборт газраар
– Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дахь Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газраар
– Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр хамгаалалтад авахаар болсон. Уг асуудлыг Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм.