Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Самбо бөхийн холимог багуудын “Мазаалай” дэлхийн цомын анхдугаар тэмцээн Буянт-Ухаа спортын төв ордонд болж байна.Тэмцээнд Монгол, ОХУ, Беларусь, БНХАУ, БНСУ зэрэг улсын тамирчид оролцож байна.

ОХУ-ын багт Дэлхийн аварга, Дэлхийн цом, Европын хошой аваргууд болох ОХУ-ын тамирчин Марина Мохаткина,  Уали Куржев, Артём Осипенко, Елена Бондарева зэрэг алдартай тамирчид багтжээ.

Тэмцээний шагналын сан 80 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн багт 30 мянга, үзүүрлэсэн багт 20 мянга,  III байрт шалгарсан 2 багт тус бүр 10 мянган ам долларын мөнгөн шагнал, цом гардуулах аж.

By updown

One thought on “Буянт-Ухаа ордонд самбо бөхийн Дэлхийн цомын “Мазаалай” тэмцээн болж байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн