УИХ-ын ээлжит бус чуулган долоодугаар сарын 16-ны мягмар гаригаас 19-ны баасан гаригийг дуустал хуралдана. Энэ өдүүдэд УИХ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх юм.
Долоодугаар сарын 16-нд УИХ Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэх бөгөөд, Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа илэрхийлэх юм.
Харин долоодугаар сарын 17-19-ний лхагва, пүрэв, баасан гарагийн 10:00 цагаас УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019 оны зургаадугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-ийн хоёр дахь хэлэлцүүлэг өрнөнө.