Мөнгөө хэмнэж, санхүүгийн хуримтлал бий болгоно гэж боддог ч санаснаар болохгүй байна уу. Мөнгөө хэрхэн хэмнэх тухай марчихаад л явна уу Та. Тэгвэл мөнгөө хэмнэх хамгийн энгийн, шилдэг аргуудыг Танд санал болгоё. Жагсаалтын дагуу мөнгөө хэмнээд үзээрэй. Таны санхүүгийн хуримтлал мэдэгдэхүйц дээшилж, аажимдаа хуримтлалаа улам бүр нэмэгдүүлсэн байх болно.
Нэг: Ажлын байр олдоцтой бол заавал хот хүрээ гэхгүй, багахан суурин газрыг сонгоод амьдарч үз. Энэ бол мөнгө санхүүгийн зарлагыг багасгах хамгийн гол түлхүүр юм. Хот суурин газрын нүсэр бүтэцтэй амьдрал аяндаа хялбаршиж, олсон мөнгө сар, жилийн хэрэглээний хэмжээгээр хэмнэгдсэн байх болно.
Хоёр: Дэлгүүр хэсэх ажлыг шаардлагагүй бол зогсоо. Дэлгүүрээр явж, интернет дэлгүүрээр аялахынхаа өмнө, эрж хайгаад байгаа ямар нэгэн зүйлээ ач холбогдолтой юу, үгүй гэдгийг сайтар бод.
Гурав: Үнэхээр дэлгүүрээс худалдан авалт хийх гэж байгаа бол зөвхөн бэлэн мөнгөөр гүйлгээ хий
Санхүүгийн бүх гүйлгээ картаар хийгдэж, онлайнд шилжсэн байхад бэлэн мөнгөний гүйлгээ хий гэсэн зөвлөгөө илүү сонсогдож байна уу. Тэгвэл тийм биш гэдгийг одоо хэлж өгье. Бэлэн мөнгө зарлагаа хянах том боломж юм. Банкны карт болон онлайнаар төлбөр төлж байгаа худалдан авалтын үед хүн мөнгөө хянах боломжгүй, дээр нь байгаа мөнгөндөө найдаж илүү хэрэггүй зүйл нэмж авах нь түгээмэл байдаг аж.
Дөрөв: Өдөр тутмын болон долоо хоногийн зарцуулалтаа бүртгэж, санхүүгийн тэмдэглэл хөтөл
Зардлын бүртгэл танд өөрийн чинь мөнгө зарцуулах дадлын тухай хамгийн үнэн зөв мэдээллийг өгнө. Гэхдээ нэгэнт санхүүгийн зарцуулалтаа тэмдэглэж хэвшвэл энэ нь таны сорилт бэрхшээл, өсөлт дэвшлийн баталгаа болох юм.Өдөр тутмын болон долоо хоног тутмын зарлагын бүртгэл нь сарын төсвийг тодорхойлж, илүү зардлуудыг танах боломжийг бүрдүүлнэ.
Тав: Хамгийн хямд, хамгийн найдвартайг сонгож сур
Үнэхээр хэрэгцээтэй зүйлээ авахыг хүсч байгаа бол эрэл хий. Зарын сайт сонины мэдээллийг олж, харьцуулан харж сонголтоо хий. Сургаар дуулсан, танилынхаа гайхуулан рекламдсан зүйл рүү хошуурахгүй, өөрөө эрэл хийх нь эдийн засгаа хэмнэх хамгийн үр дүнтэй арга юм.
Зургаа: Хүнсний дэлгүүр, зах руу авах зүйлээ жагсаагаад яв
Хүнсний худалдан авалтын жагсаалт онцын чухал биш юм шиг санагдаж магадгүй юм. Тэгвэл үгүй юм. Ямар ч хүн, айл өрх хүнсний бүтээгдэхүүнд жилдээ хэдэн зуу мянга, сая төгрөгийг зарцуулдаг. Тиймээс эндээс тодорхой үр ашигтай хэмнэлтийг хийх болно. Мөн илүү их мөнгө зарцуулахгүйн тулд өөрийн гэсэн тор, сав, баглаа боодолтой гарч хэвшээрэй.
Долоо: Купон, хөнгөлөлтийн карт ашиглаж хэвш
Байнга үйлчлүүлдэг дэлгүүртэй бол хөнгөлөлтийн карт, купон авч хэмнэлт хийх нь мөн үр дүнтэй.