Монголын анхны төрт улс байгуулагдсны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын нээлт Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Жил бүрийн улсын баяр наадмын нээлтийн тоглолт шүүмж магтаалыг хослуулан яригддаг нэг гол сэдэв юм.  Энэ жилийн Үндэсний их баяр наадамд технологийн дэвшил ашигласан ба нийт 2500 орчим хүн ажилласан гэж тоглолтын найруулагч Г.Цоггэрэл ярьж байна.

Мөн Г.Цоггэрэл өнөөдөр бид дэлхийн хэмжээний томоохон нээлт хийгээгүй. Бидэнд маш олон дэвшилтэд технологи дутагдалтай байна. Манай уран бүтээлчдэд авьяас чадвар байна уу байна. Гэхдээ л бид байгаа техник технологио ашиглана наадмынхаа нээлтийг амжилттай хийлээ. Энэ бол шинэчлэл гэж хэлж болно” хэмээсэн юм.

Нээлтийн тоглолт Монголын бэлгэдэл болсон таван нүдэн хэлбэрийг харууллаа. Бас дэлгэсэн тэрлэг шиг монгол нутгаа, монгол гэрээ бүтэн барихыг харуулсан ба цахим ертөнцөөр шуугиад байгаа яс мэлхийний нуруун дээрх Улаанбаатар хотын дүрслэл бүхий загвар тун зоригтой илэрхийлэмж байв.

Морьтон баатрууд урлагийн дуучид,  жил жилийн наадамд хүч түрэн оролцож сүр хүчийг илтгэн байдаг  цэргийн армийхан, циркийн жүжигчид гээд жуулчид гэхээсээ илүү өөрийн орны үзэгчдийн омогшлыг төрүүлсэн сайхан нээлтийн үзүүлбэрүүд болов.

Яахав алдаа мадаг байдаг л байх гэхдээ монголчууд бид гар бие оролцож үзээгүй хирнээ нэгнийхээ хийсэн ажлыг хүндэтгэх тал дээр бодууштай л юм.

Т.Пагма

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн